CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн интернетийн Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт

09-27-2021 11:10

Дэлхийн интернэтийн Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 26-нд Хятадын Жэжянь мужийн Үжэнд нээлтээ хийжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин уг чуулганы нээлтэд баярын цахилгаан илгээсэн юм. Тус чуулга уулзалтаар интернэт технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулж, мөн илүү сайн ирээдүйг бий болгох уриатай ажээ.

Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт “Дижитал соёл иргэншлийн шинэ эрин үе руу - Интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд 20 салбар форумд технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцон яриа хэлэлцээр хийх юм. "Бүс ба зам"-ын интернэт сүлжээний олон улсын хамтын ажиллагааны салбар форум, интернэт сүлжээний олон улсын ухаалаг сангийн дэд форум, Олон улсын кибер орон зайн дүрмийн салбар форум зэргийг зохион байгуулна. Энэ онд 5G технологи, AI технологи, Өгөгдөл алгоритм зэрэг интернэт сүлжээний технологийн шинэ чиг хандалгад ач холбогдол өгч ажиллах болно.  

Дэлхийн интернэтийн Үжэний дээд хэмжээний чуулга 2021-д 80 гаруй улс орон бүс нутгийн 2000 орчим төлөөлөгч цахимаар болон танхимаар оролцож байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр