CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Панданы төл бүрэн амжилттай

09-24-2021 11:33

БНХАУ-ын Панда хамгаалах судалгааны төвийнхөн 2021 оны төллүүлэлтийн  ажлаа 100 хувийн амжилттай гүйцэтгэжээ. 9-р сарын 21-нд тохиосон Тэргэл сарны баяраар Сычуань мужийн панда судлалын "Вэлүн" төвд энэ оны хамгийн сүүлчийн төлийг угтаж авсан байна. Ийнхүү Хятад улсын 2021 оны панда төллүүлэлтийн ажил дуусч байна. 2021 онд 15 панданаас 24 зулзага гарчээ. Нийтдээ 9 ихэртэй. Энэ оны хамгийн сүүлчийн төл Тэргэл сарны баяраар мэндэлсэнд судалгааны төвийнхэн ихэд бэлгэшээжээ.

Найруулагч:布仁巴亚尔 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ