CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тянь Аньмэн талбай цэцгэнд умбалаа

09-24-2021 11:37

Бээжин хотын төв талбай буюу Тянь Аньмэнийг Хятад улс онцгой баяр дурсгалын өдрүүдэд цэцэгсээр чимэглэдэг уламжлалтай. Удахгүй болох гэж буй Улс байгуулагдсан баяр буюу 2021 оны 10 сарын 1-ний ялалтын баярт бэлдэн энэ сарын 23-наас уг талбайг цэцгийн мандалаар чимэглэжээ. Энэ удаагийн хамгийн том цэцгийн мандал 18 метр өндөр, удаах нь 16 метр өндөртай бол диаметр нь 12 метр ажээ. Өнгө өнгийн цэцэгсийг цэцгэн багана, цэцгэн бөмбөг, цэцгэн бүс зэргээр байрлуулжээ.

Найруулагч:布仁巴亚尔 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр