CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ШХАБ-ын хуралд чухал илтгэл тавьжээ

09-18-2021 10:16

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-ны үдээс хойш Бээжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлийн 21-р чуулга уулзалтад видео хэлбэрээр оролцон үг хэлэв. 

Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн 20 жилд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага эрчимтэй хөгжиж, гишүүн орнууд хоорондоо үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. 20 жилийн турш уг байгууллага "Харилцан итгэлцэл, харилцан ашигтай, тэгш эрх, зөвшилцөх, олон ургалч соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх" гэсэн "Шанхайн үзэл баримтал" -ийг мөрдсөөр ирсэн бөгөөд улс төрийн харилцан итгэлцлийг дэмжиж, аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, нийтлэг хөгжил цэцэглэлтийг эрэлхийлж, олон улсын ёсзүйн нийтлэг хэм хэмжээг хамтдаа хүлээж, дэлхийн энх тайван, хөгжил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө тууштай зүтгэж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад онолын болон практик чухал судалгаа хийсэн гэлээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, өнөөдөр ШХАБ түүхийн шинэ гараанд байгаа. Бид “Шанхайн үзэл баримтлал”-ын дагуу олон улсын харилцааны ардчиллын түүхийн урсгалд зөв чиглэлээр урагшилж, хүн төрөлхтний хамтын хөгжлийн замд өөрийгөө хөгжүүлэн, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хариуцлагаа хамт хүлээсэн, нээлттэй уялдаатай, харилцан суралцсан шударга ёсны төлөөх замналаар замнах ёстой. Бид ШХАБ-ын улам нягт хувь заяаны хамтын цогцыг байгуулж, дэлхийн өнө батын энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө илүү их хувь нэмэр оруулахын тулд хичээн зүтгэх ёстой гэжээ. 


Тэрээр хэлэхдээ, бид өөрийн тогтолцоондоо итгэлтэй байж, хэн нэгний зааж дохихыг сонсохгүйгээр, улс орнууд өөрийн бодит байдалд тохирсон хөгжлийн замнал болон засаглалын хэлбэрээ сонгохыг эрс дэмжинэ. Улс орнууд дотоодынхоо сонгууль зэрэг улс төрийн хөтөлбөрийг тогтвортой ахиулж, гаднын хүчин ямарваа шалтгаар бүс нутгийн орнуудын дотоод хэрэгт оролцохыг зөвшөөрөхгүй байж, өөрийн орныхоо хөгжил дэвшил ирээдүйн хувь заяаг өөрөө бат эзэмших болно гэжээ. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын тал 100 гаруй улс орон олон улсын байгууллагад 1 тэрбум 200 сая тун вакцин хангаж, дэлхийд тэргүүлж байна. Хятад улс бүтэн жилд дэлхий дахинд 2 тэрбум тун вакцин хангахаар шуурхайлан ажиллаж, хөгжиж буй орнуудтай цар тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, КОВАКС хөтөлбөрт Хятадын талын хандивласан 100 сая ам долларыг сайтар ашиглаж, хүн төрөлхтөн цар тахлыг бүрэн ялахад өөрийн хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, ШХАБ-ын гишүүн орнууд хөгжлийн чухал үе шатандаа байна, уул усаараа залгалдсан, ашиг сонирхлын харилцан уялдаатай давуу талаа дайчилж, нээлттэй байдал, хамтын ажиллагааны чиглэлийг баримтлан, бие биенийхээ хөгжлийг дэмжиж явах ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ирэх гурван жилд Хятад улс ШХАБ-ын улс орнуудын 1000 хүнийг ядуурлыг бууруулах чиглэлийн бэлтгэл сургалтад хамруулж, Лү Баний 10 урланг байгуулж, “Торгоны зам дагуух нэгэн гэр бүл” хэмээх үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, ядуурлыг бууруулан туслах, соёл боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны 30 төслийг хэрэгжүүлж, улс орнуудын ард иргэдэд ашиг шим хүртээхийн төлөө хичээн ажиллана гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, олон улсын үйл хэргийг зохицуулахад хүчиндээ эрдэж, хүчирхийлж, дарамталж, дээрэнгүй аашилж болохгүй. Харин НҮБ-ын дүрмийн зорилт зарчмыг мөрдөж, хамтаар зөвшилцөн хамтаар байгуулж хуваалцах зарчмыг баримтлах ёстой. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, элдвийн шалтаг зохиож олон улсын дэг журмыг эвдэхийг эсэргүүцэж, сөргөлдөөн болон хагалан бутаргах үйл ажиллагааг эсэргүүцэх ёстой. Харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх хамтын ажиллагааны үзэл баримтлалыг чанд журамлан сахиж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн зохиомол харш саадыг арилгаж, багтаамжтай нийтэд хүртээмжтэй хөгжлийн хэтийн төлөвийг байгуулах ёстой гэжээ.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр