CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын спортын 14-р наадам эхэллээ

09-16-2021 13:30

БНХАУ-ын спортын 14-р наадмын нээлт энэ сарын 15-ны орой Шааньши мужийн Ши-Ань хотноо ёслол төгөлдөр боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин 14 дэх удаагийн спортын наадам албан ёсоор эхэлснийг зарлав. 

Энэ удаагийн наадам тэмцээнд нийт 12 мянга гаруй тамирчид оролцоно. Спортын 35 том төрөл, 52 жижиг төрөл 409 ангиллаар тэмцээн үргэлжлэх юм байна. Тэмцээнээс нийт 295 алтан медальтан тодрох аж. Спортын 14-р наадам есдүгээр сарын 15-27 өдрүүдэд болно.

Бүх Хятадын биеийн тамир спортын наадам нь оролцдог тамирчдын тоо хамгийн олон, цар хүрээ хамгийн өргөн, хамгийн өндөр зиндааны спортын тэмцээн юм. Энэ удаа олонх тэмцээн төв нутгийн Шааньши мужид явагдах бол зарим тэмцээн аралт муж Хайнаны далай эрэгт явагдах болно. Бүх Хятадын биеийн тамир спортын наадам 1959 онд анх зохиогдож 2017 хүртэл нийт 13 удаа явагджээ. Уг наадам нь Хятад улсаас Олимпт оролцох тамирчдыг сонгож бэлтгэх эхний шигшээ болдог юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр