CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Еэвэнгийн захиалга нэмэгдэж байна

09-14-2021 10:50

Билгийн тооллоор наймдугаар сар нь намрын дунд сар. Найман сарын дундажаар цаг агаар тэгшрэн сэрүүн тунгалаг шөнүүд үргэлжилдаг. Энэ үеээр Хятадын ихэнх нутгаар сар хамгийн их тэргэлшдэг. Тэргэл сарны баярын үеэр Хятадууд гэр бүлээрээ цуглан үндэсний хоол ундаа базаан дугуй ширээгээ тойрч баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Тэд тэргэл сарыг сонирхож, сэтгэлээ дэлгэн ярилцаж еэвэн, жимс, самар иддэг. Энэ оны намрын дунд сарын шинийн 15-ны баяр 9-р сарын 19-21 өдрүүдэд тохиох ба бүх нийтээр гурван өдөр амрах болно. Уг баярын үеэр хүмүүс бие биендээ еэвэн бэлгэлэх, мөн хоол хүнсний зориулалтаар ашиглах тул сүүлийн өдрүүдэд еэвэнгийн үйдвэрүүд цехүүд захиалгадаа дарагдаад байна. Еэвэнгийн захиалга авдаг цахим худалдааны платформын нэг  Pin Duoduo энэ жил 15000000 захиалга авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 130 хувиар нэмэгджээ. Еэвэн нь дугариг хэлбэртэй болохоор бүгдээрээ цугларах гэсэн бэлгэдлийг илэрхийлдэг. Еэвэнгийн доторх шанз нь чихэрлэг, давстай, махтай, цул ногоотой, мөн сарнай цэцэгтэй гээд янз бүрийн амттай байдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ