CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Меркельтэй утсаар ярив

09-13-2021 11:21

9-р сарын 10-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Меркельтэй утсаар ярив.

Ши Жиньпин дарга: Өнгөрсөн жилээс хойш бид өндөр үр дүнтэй нягт харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Герман, Хятад Европын харилцааны хөгжилд удирдан дагуулах чухал үүрэг гүйцэтгэж, Хятад, Герман хоёр орны дээд хэмжээний итгэлцлийг харуулав. Герман, Европ хийгээд Хятад хоорондын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг ахиулахад канцлер хатагтай идэвхтэй хүчин зүтгэл гаргав. Би үүнийг өндрөөр үнэлж байна гэж тэмдэглэн хэллээ.

Канцлер Меркель: Сүүлийн жилд Герман Хятад, Европ Хятадын харилцааны хөгжилд онцлууштай олон зүйл тохиолдов. Хятадын талтай нягт харилцаагаа хэвээр хадгалж, хамтдаа чармайж, Герман Хятад, Европ Хятад хоорондоо яриа хэлэлцээрээр дамжин ялгаа зөрүүгээ арилгахаар чармайж, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулахад би бэлэн байгаа. ЕХ-БНХАУ-ын хөрөнгө оруулалтын гэрээ нь Европын холбоо болон Хятад улсын хамтын ашиг, хамтын амжилт байж, аль болох түргэн хэрэгжүүлэх болно гэдэгт найдаж байна. Герман Хятадтай вакцины хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ хэмээн найдаж байна гэж хэлэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр