CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын уул нүхлэгчүүд Гүржид

09-13-2021 13:51

Метро, төмөр зам, уулын нүхэн гарц зэргийг бүтээн байгуулахад Шиелд машин буюу Бамбай хэмээх нүхлэгч төхөөрөмжийг ашигладаг билээ. Энэхүү нүхлэгч төхөөрөмж нь зам гүүрийн дэд бүтцийн байгуулалтад, тухайлбал уул нүхлэх, мөн газар доогуур метроны зам, гарц тавихад өргөн ашиглагддаг аж.

Харин энэ сарын 12-нд, Хятад улсын бие даан зохион бүтээсэн уул нүхлэгч төхөөрөмж Гүрж улсын өмнөд умардыг холбосон зам тавих ажилд оролцож эхэлжээ. Энэхүү нүхлэгч машины өмнө байрлах дугуй хэлбэртэй өрмийн диаметр нь 15.08 метр, урт нь 182 метр бол нийт жин нь 3900 тонн аж. 9900 киловаттын уг төхөөрөмж хатуу чулуулаг давхаргыг саадгүй нэвтэлдэг юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ