CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Наньди тосгоны шинэ менежмэнт жуулчдыг татаж байна

09-13-2021 11:09

Шаньши мужийн Тайюань хотын ойролцоох Наньди тосгон олон төрлийн жимс жимсгэнэ тариалж Тайюань хот иргэд төдийгүй гадны жуулчдыг татаж байна. Үүний нэг нь тэдний тариалсан гүйлс юм. Сүүлийн өдрүүдэд Наньди тосгон 300 мү /1Га=15Мү/ гүйлсний талбайгаа өөрийн гараар жимс түүх хүсэлтэй жуулчдад зориулан нээлттэй болгов. Хүмүүс дэлгүүрээс шууд жимс жимсгэнэ худалдан авч болох ч өөрсдөө модноос түүхийг илүүд үздэг. Наньди тосгон жуулчдыг ургац хураалтын ажилд биечлэн оролцох боломжоор хангасан нь тухайн тосгоны нэг онцлог менежмент болжээ. Энд ирсэн жуулчид зөвхөн гүйлс гэлтгүй бусад олон төрлийн  жимс жимсгэнэ түүх, газар дээрээс нь органик бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

"Наньди тосгон энэ намар жимс жимсгэнээсээ 5 сая юаний орлого олох ба энэ нь тухайн тосгоны хүн бүрт 2000 юань ногдоно гэсэн үг юм" гэж тосгоны хариуцалгатан Жы Чян хэлж байна. Мөн тэд "Компани+Хоршоолол+Тариачин өрх" загварчлалаар ажиллаж өрх бүрийг орлогожуулж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр