CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын энхийг сахиулах цэргийн сургуулилт эхэлжээ

09-07-2021 11:00

Хятад, Монгол, Пакистан, Тайланд зэрэг дөрвөн орны энхийг сахиулагчдын “Хамтын хувь заяа-2021" олон улсын энхийг сахиулах сургуулилт БНХАУ-ын Хэ Нань мужийн Чюэшаньд энэ сарын 6-нд эхэлжээ. 

“Хамтын хувь заяа-2021" олон улсын энхийг сахиулах сургуулилт нь Хятад улсаас анх удаа зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. Хамтарсан сургуулилтаар дамжин олон улсын энхийг сахиулах хүчний бэлэн байдлын түвшнийг дээшлүүлж практик ажиллагааг сайжруулах юм. Энэхүү сургуулилт нь "Олон улсын энхийг сахиулах хүчний хамтын ажиллагаа" гэх сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад үйлчлэх, олон улсын энхийг сахиулах хүчний практик хамтын ажиллагааг дэмжих, энхийг сахиулагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

Сургуулилт НҮБ-ын үйл ажиллагааны стандарт журмын дагуу явагдах болно. Мэдээлэлд, уг сургалт нь мэргэжлийн сургалт, хосолсон сургалт, үзүүлэлтийн сургалт  гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд 9 сарын 15-нд дуусах юм байна.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр