CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Технологийн шинэ бүтээлээр алмайруулсан олон улсын яармаг

09-06-2021 11:12

Энэ сарын 2-7-ны өдрүүдэд Бээжин хотноо болж байгаа Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг-2021-д тавигдсан шинжлэх ухаан технологийн дэвшлийг илэрхийлсэн бүтээгдэхүүнүүд хүмүүсийн анхаарлыг татаж байна.

Гар утасны сүлжээгүй орчинд ч үйлчлэгч үйлчлүүлэгч хоёр тал цахим юань ашиглан төлбөр тооцоо хийх боломжийг мөн үеэр танилцуулжээ. Энэ нь Шанхай зэрэг их хотуудад хэдийнэ гүйлгээнд орсон бөгөөд гар утасны сүлжээнээс үл шалтгаалан ямар ч газраас ямар ч үед төлбөр тооцоо хийх боломжийг илтгэсэн шинэ үйлчилгээ билээ. WeChat pay болон Ali pay нь зөвхөн интэрнет ашиглан гүйлгээ хийдэг бол цахим юань нь сүлжээгүй орчинд ч төлбөр тооцоог шууд хийж болдог давуу талтай ажээ. 

Мөн 5G технологид суурилсан алсын зайн эмчилгээг эмнэлгийн нөөц хүрэлцэхгүй юм уу тэнцвэргүй асуудлыг шийдвэрлэхийн тулд ашиглаж байна. Эмчилгээний энэхүү платформыг алс хязгаарын Төвд зэрэг нутагт түгээмэл ашиглах боломжтойг энэ яармагийн үеэр онцолжээ. Тэдгээрээс гадна гагнуурын робот, биеийн шинжилгээ хийдэг робот зэргийг ч дэлгэн үзүүлж байна. 

Яармаг нь "Дижиталаар ирээдүйг нээж, үйлчилгээгээр хөгжлийг ахиулъя" уриан дор зохион байгуулагдсан ба 153 улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй аж ахуйн нэгж онлайн болон биетээр яармагт оролцож байна. Уг яармагийг 2012 оноос хойш 7 удаа зохион байгуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр