CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг-2021

09-03-2021 10:21

Хятадын үйлчилгээ худалдааны энэ оны олон улсын яармаг 9-р сарын 2-нд Бээжинд эхэлжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 2-ны орой видеогоор илтгэл тавьжээ. 

Ши Жиньпин: Талуудтай нээлттэйгээр хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэхийг баримтлан, үйлчилгээ худалдааны хөгжлийн боломжоо хуваалцан, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг хамтаар ахиулахад Хятад улс бэлэн байна. Хятад улс нээлттэй байх түвшнээ дээшлүүлж, үндэстэн дамнасан үйлчилгээний худалдааны жагсаалт боловсруулан, үйлчилгээ худалдааны инновац, хөгжлийн үндэсний үлгэр жишээ бүс байгуулалтыг идэвхтэй судлах болно гэжээ.

Энэ оны үйлчилгээ худалдааны яармаг 9-р сарын 2-7-ны өдрүүдэд Бээжин хотод үргэлжлэх юм. Яармаг нь "Дижиталаар ирээдүйг нээж, үйлчилгээгээр хөгжлийг ахиулъя" уриан дор зохион байгуулагдсан ба 153 улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй аж ахуйн нэгж онлайн болон биетээр яармагт оролцож байна. Уг яармагийг 2012 оноос хойш 7 удаа зохион байгуулжээ. Үйлчилгээ худалдааны яармаг нь дэлхийн үйлчилгээ худалдааны салбарын хамгийн том цар хүрээтэй ерөнхийлсөн үзэсгэлэн яармаг, худалдааны чухал индэр юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр