CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Владимир Путин нар утсаар ярив

08-26-2021 12:00

8-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, ойрын жилүүдэд Хятад, Орос хоёр орон "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсны 20 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ өндөрлөгөөс харахад, хоёр орны стратегийн хамтын ажиллагаа болон иж бүрэн ажил хэрэгч хамтын ажиллагаа нь олон чухал амжилт ололтын түлхүүр болж, хоёр орны хөгжлийг харилцан дэмжихэд чухал тулгуур болсны зэрэгцээ олон улсын нийгэмлэгтэй эв санаа нэгтэй бэрхшээлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөгийн цар тахлын нөхцөл байдал тогтворгүй, олон улсын халдвартай тэмцэж буй үүрэг хүнд нөхцөлд Хятадын тал Оросын талтай вакциныг судлан бүтээх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, вакцины олон улс дахь хуваарилалтын аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулах, хоёр орны ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг хамгаалах, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулахын төлөө байна гэжээ.

Тэрбээр онцлохдоо, Хятадын тал Афганистаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, Афганистаны дотоод засаглалд хөндлөнгөөс гар дүрэхгүй байх амлалтаа хэрэгжүүлж, улс төрөөр Афнагистаны асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Хятад улс ОХУ болон олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоогоо бэхжүүлэн, Афганистаны талууд зөвшилцлөөр дамжин нээлттэй багтаамжтай улс төрийн загварыг бий болгож, зөөлөн тогтвортой гадаад доод бодлого хэрэгжүүлэн, янз бүрийн террорист байгууллагуудтай харилцаагаа таслан, дэлхийн улс орнууд, ялангуяа хөрш орнуудтайгаа найрсаг харилцахыг дэмжин ажиллах болно гэжээ.

Путин хэлэхдээ, Оросын тал Хятад улстай хөгжүүлж буй харилцаанд сэтгэл хангалуун байна. Энэ онд "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Орос, Хятадын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. 76 жилийн тэртээ Орос, Хятад улс Дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын төлөө асар үрэгдэл гаргаж, шийдвэрлэх хувь нэмэр оруулсан байдаг. 

Өнөөгийн нөхцөл байдалд хоёр тал нягт харилцаж, харилцан туслалцан, дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн болон түүхийн үнэн мөнийг хамгаалах ёстой. Оросын тал "Нэг Хятад"-ын бодлогыг байнга дэмжиж, Тайвань, Хонконг, Шиньжян болон Хятадын өмнөд тэнгист холбогдох асуудлаар Хятадын талын өөрсдийн үндсэн ашиг сонирхлоо хамгаалах зөв байр суурийн талд байж, Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс гар дүрэх бүх гадаад хүчнийг эрс эсэргүүцэн, Ковид-19 халдварын эх үүсвэрийг улс төржүүлэхгүй байх, цаашид Хятадын талтай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, халдвартай хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхижүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэрбээр хэлэхдээ, өнөөгийн Афганистаны нөхцөл байдал нь гадны хүчин өөрсдийнхөө улс төрийн загварыг албаар хэрэгжүүлэх гэсэн бодлого нь явуургүй, холбогдох орнуудад зөвхөн эвдэгдэл, гай гамшиг тарих болно гэдгийг харуулж байна. Орос, Хятад улс нь Афганистаны асуудлаар адилхан байрь суур болон хамтын ашиг сонирхолтой юм. Оросын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, Афганистанд холбогдох асуудлаарх олон талт механизмд идэвхтэй оролцон, Афганисны байдлыг намжаахад хүчин зүтгэж, терроризмын эсрэг цохилт өгч, мансруулах бодисын хууль бус наймааг таслан зогсоож, Афганистан дахь аюулгүй байдлын эрсдлээс урьдчилан сэргийлж, гадны хүчний оролцооноос болгоомжлон, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ. Өнөөгийн олон улс, бүс нутгийн ээдрээ будлиантай нөхцөл байдалд Хятад, Орос хоёр талт болон олон талт чухал асуудлаар цаг тухайд нь харилцаа уялдаатай байх нь маш чухал, шаардлагатай гэдэгт хоёр тал санал нэгдэж, цаашид олон арга хэлбэрээр харилцаагаа илүү нягт болгохоор тохиролцов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр