CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад 20 тохиолдол бүртгэгдэв

08-25-2021 11:24

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээнд 8-р сарын 24-ний өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол 35 болсон байна . Үүнд, гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 16 (Үүнд: Юннань мужид 6, Гуандүн мужид 3, Шанхай хотод 4, Тяньжинь хотод 1, Хэнань мужид 1, Жянсү мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод  өвчний 4 тохиолдол бүртгэгдэв. Үүнд, Шанхай хотод 2, Жянсү мужид 1, Юннань мужид 1 байна. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.

Мөн өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1575 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 14 хүн бүртгэгджээ) байна. Нийт 88496 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94707 болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1159477 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 31718 байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр