CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Малчид намрын бэлтгэлээ базаагаад борви бохисгүй

08-23-2021 14:15

Энэ зуны 6-р сараас Хөлөнбуйр аймгийн Хуучин барга хошууны нутгаар хур бороо тэгшрэн өвсний гарц сайн байсан нь намрын хадланд сайнаар нөлөөлжээ. Ирэх өвөл, хаврыг туулах өвс бордооны бэлтгэлээ сайн хийж, мал сүргээ онд мэнд оруулах нь малчин түмний хүсэл билээ. Хуучин барга хошууныхан энэ намар 21648800 мү буюу 1443253 га талбайгаас ургац хураана.

Нэг: Хуучин барга хошууны Хөхнуур сумын малчин Буянтынхан энэ намар 5000 мү /1га=15мү/ хадлангийн талбайгаас 1600 боолт өвс авахаар төлөвлөжээ. 

Хоёр: Хуучин барга хошууны Баянхад сумын Могөү 6000 мү /1га=15мү/ хадлангийн талбайгаас  6 хүн,  3 автоматаар хадагч машин, 2 хураагч машин,  1 цоо шинэ төхөөрөмжийг ажиллуулж унасан малгайгаа авах завгүй ажиллаж байна. Тэднийх мянга гаруй хонь, зуу гарай үхэр, хоёр азарга адуутай аж.

Гурав: Хуучин барга хошууны Баянхад сумын малчин Энэрэлийнх  6000 мү /1га=15мү/ эзэмшлийн талбайнхаа 1000 мүг нь бэлчээрээр ашигладаг бөгөөд үлдсэн 5000 мү талбайгаас 1500 боолт өвс авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ