CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сансрын нисгэгч нар задгай сансарт ажиллав

08-20-2021 13:40

Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээ: Бээжингийн цагаар 8-р сарын 20-ны өдрийн 8 цаг 38 минутад Хятадын сансрын нисгэгч Ние Хайшэн Тяньхэ бүхээгийн залгуурын хэсгийн гарах хаалгыг амжилттай онгойлгов. Тяньхэ бүхээг нь Хятадын сансрын станцын гол хэсэг юм.  10 цаг 12 минутад сансрын нисгэгч Ние Хайшэн, Лю Бомин нар бүхээгнээс амжилттай гарчээ. Тэд сансрын станцын робот гар дээр холбогдох төхөөрөмж угсрах болон задгай сансарт ажиллах зэрэг үүргийг гүйцэтгэв. Энэ явцдаа нисгэгч нар Хятад улсын бие даан судлан бүтээсэн задгай сансарт өмсөх шинэ үеийн “Фэй Тянь” хувцасны тусламжтайгаар үүрэгт ажлаа гүйцэтгэсэн аж.  Мөн хугацаанд бүхээгний дотор байсан сансрын нисгэгч Тан Хунбо бүхээгний гаднах задгай сансар дахь хоёр сансрын нисгэгчийн үйл ажиллагааг дэмжиж ажиллажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр