CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Иракийн Ерөнхийлөгчтэй утсаар ярив

08-19-2021 11:12

Хятад улсын дарга Ши Жиньпин 8 -р сарын 18-нд Иракийн Ерөнхийлөгч Бархам Салихтай утсаар ярьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад-Иракийн харилцаа тогтоосон 50 жилийн турш хоёр орны харилцаа хүнд бэрх түүхэн шалгуурыг туулж хоёр орны ард түмний нөхөрлөл бэхжин зузаарсаар иржээ. Цар тахлын эсрэг хоёр орон бүхий л боломжоо дайчлан хамтран ажилласаар байна. Ирак бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Арабын орнуудын нэг бөгөөд Баруун Ази, Умард Африкийн бүс дэх "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны чухал түнш юм. Иракийн ард түмний чин сэтгэлийн найзын хувьд Хятад улс Иракийн эдийн засгийн сэргээн босголтод идэвхтэй оролцож, төрөл бүрийн салбарт найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй урагшлуулсаар байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс Иракийн үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжсээр байх бөгөөд Ирак терроризмтой тэмцэж, үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлаа хамгаалан, өөрийн үндэсний нөхцөл байдалдаа тохирсон хөгжлийн замыг бие даан сонгохыг дэмжинэ. Хятад улс энх тайван, хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахын төлөө Ирак зэрэг найрсаг орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр