CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад 51 тохиолдол бүртгэгдэв

08-16-2021 14:11

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 8-р сарын 15-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол 51 болсон байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 38 (Үүнд: Юннань мужид 11, Жэжянь мужид 5, Шаньдүн мужид 5, Гуандүн мужид 5, Фүжянь мужид 4, Бээжин хотод 2, Шанхай хотод 2, Тяньжин хотод 1, Шаньши мужид 1, Ляонин мужид 1, Хармөрөн мужид 1 тохиолдол) бүртгэгджээ. Улсын дотоодод нийт 13 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 6, Хэнань мужид 6, Хүнань мужид 1 өвчтөний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй. 8-р сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1938 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 70 хүн бүртгэгджээ) байна. Нийт 87856 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94430 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1150082 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа ойрын хавьталтай хүн 45325 байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр