CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн есөн хорооллын хөл хорио тайлагджээ

08-12-2021 12:34

Бээжин хотод ковидын тохиолдол гарсан Лүн Юэюанаас бусад есөн хорооллын дэглэм цуцлагдлаа. Нэг газар тохиолдол бүртгэгдсэнээс үүдэн тэдэнд 14 хоногийн хөл хорио тогтоогоод байсан юм. Хөл хорионы дэглэмийн үеэр дээрх хорооллуудын бүх оршин суугчдыг дөрвөн удаагийн PCR шинжилгээнд хамруулсан боловч үр дүн нь бүгд сөрөг гарсан учир ийнхүү хэвийн байдалд шилжүүлжээ. Долдугаар сарын 28-нд, Хүнань мужийн Жян Жяжиэгээс Бээжинд буцаж ирсэн хүнээс ковидын халдварын тохиолдол батлагдсан тул Лүн Юэюань орчмын есөн хороолол арга буюу хөл хорионы дэглэмд орсон юм. Хөл хорионы эхний өдөр, гуравдугаар өдөр, долдугаар өдөр, 14 өдөр гээд нийт дөрөв удаа PCR шинжилгээ хийсэн ба шилжилгээний дүн бүр сөрөг гарчээ. Харин өвчний тохиол гарсан Лүн Юэюаньд найман сарын 11 хүртэл таван удаагийн PCR шинжилгээ хийгдэж байгаа хөл хорионы дэглэм 21 өдөр үрэлжлэх юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр