CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад 111 тохиолдол бүртгэгдэв

08-11-2021 17:08

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 8-р сарын 10-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол 111 болжээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 28 (Үүнд Жэжянь мужид 12, Юннань мужид 5, Шанхай хотод 4, Сычуань мужид 3, Гуандүн мужид 2, Тяньжинь хотод 1, Шаньдүн мужид 1 тохиолдол) бүртгэгдсэн байна. Улсын дотоодод тус өвчний 83 тохиолдол бүртгэгджээ. (Жянсү мужид 54, Хүбэй мужид 14, Хэнань мужид 7, Хүнань мужид 5, Юннань мужид 2, Бээжин хотод 1 өвчний тохиолдол) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.

 8-р сарын 10-ны өдрийн 24 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1789 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 60 хүн бүртгэгджээ) байна. Нийт 87655 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94080 болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойрын хавьталтай 1135904 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 50808 байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр