CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Маглев галт тэргийг аялал жуулчлалд ашиглана

07-30-2021 14:48

Хятадын үндэстэний машин үйлдвэрийн Сыфан компаний бүтээл, 600 км цагийн хурдтай Маглев тэрэгний туршилт энэ сарын 21-ны өдөр Шанхай хотын Түнжи их сургуульд амжилттай болсон. Энэ нь Хятад улсын соронзон үйлчлэлээр ажилладаг хурдны галт тэрэгний судалгааны өөрийн гэсэн цоо шинэхэн ололт амжилт юм. Харин энэ сарын 29-нд Гуаньдун мужийн Чинюаньд Маглев тэрэгний замыг аялал жуулчлалын зориулалтаар барих төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ төслийг Хятадын төмөр замын 11-р товчоо гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд баригдах нийт 38 км  урттай, Маглев тэрэгний замыг хоёр үе шаттайгаар хийх юм. Эхний зам нь 8.014 км. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах энэхүү шугамын дээд хурд нь 100 км/цаг юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр