CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шим мандлын нөөц газартай танилцлаа

07-16-2021 13:38

Сэтгүүлчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн үндэсний зэрэглэлийн тал хээрийн байгаль хамгааллын бүсийн загвар Баяншилтэй танилцав. Хамгаалалтын бүсэд Загастай нуур, Авдартын хусан төгөл гэхчилэн байгалийн үзэмжит газрууд байдаг аж. Ус ургамал жигдэрсэн, ан амьтан хөлхсөн энэхүү газар нь Хулан шаргын элс, Хишигтэний өндөрлөг уулсын бүстэй хил залгадаг. 1985 онд ӨЗО-ны байгалийн хамгаалалтын бүс, 1987 онд ЮНЕСКО-гийн байгалийн өвийн шим мандлын нөөц газрын системийн гишүүнчлэлд, 1993 онд Хятадын Шим мандлын нөөц газрын системд бүртгэгдэж, 1995 онд Австралийн Шим мандлын нөөц газрын захиргаатай эгч дүүсийн найрсаг харилцаа тогтоожээ. 1997 онд үндэсний зэрэглэлийн байгаль хамгааллын бүс болсон энэ нутагт мөн л экологийн бүтээн байгуулалтыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж байгаа юм. Тэд аялал жуулчлалын салбартаа 6 сая гаруй юаний хөрөнгө оруулж “Загастай” кээмптээ тохижилт бүтээн байгуулалтын ажил хийжээ. Нэг удаадаа 500 жуулчин хүлээж авах хүчин чадалтай тус кээмпт үндэсний онцлогтой хоол унд, үзвэр үйлчилгээ болон анхан шатны хэрэглээний бүхий л зүйлсийг төвлөрүүлсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр