CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүйтэншил дэх хадлангийн нутагт ирлээ

07-15-2021 12:03

ӨМӨЗО-ны орон нутгийн экологийн хөгжилтэй танилцаж яваа олон улсын сэтгүүлчдийн баг Шилийн гол аймгийн Авга хошууны Хонгор гол суурингийн Хүйтэн шил гэдэг газарт ирлээ. Нутгийн оршин суугчид энэ газраас жилдээ 60 мянган тонн орчим хадлан бэлтгэдэг байна. Хэтээсээ сөл сайтай энэ нутгийг тусгай хамгаалалттай болгосноор 700 өрхийн дундаж орлого 17 мянган юанаар нэмэгдсэн юм байна. 10 гацааны 700 малчин айлын хуваан эзэмшдэг 600 мянган мү эл газар нь Авга хошууныхаа хадлангийн нийт талбайн 14 хувийг эзэлдэг байна. Шимт соргог өвс ногоо, эмийн ургамал ихтэй энэ газрыг өрхийн хэрэглээнд хүртээмжтэй ашиглахын зэрэгцээ аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлснээр мөн л хөдөөгийн ядуурлыг бууруулах төрийн бодлоготой сүлж чаджээ. Эндэхийн малчид хадлангаа зарж борлуулахын зэрэгцээ нэг мү бүрээс 5 юаний нөхвөр төрөөс авдаг аж.



Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр