CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Малчин айлд зочлов

07-15-2021 16:47

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Авга хошууны Цагааннуур сумын нутагт зусаж байгаа малчин айлд гадаадын сэтгүүлчид зочиллоо. Хэтээсээ сөл сайтай энэ нутгийг тусгай хамгаалалттай болгосноор өвсний гарц улам нэмэгджээ. Шимт соргог өвс ногоо, эмийн ургамал ихтэй тус газрыг өрхийн хэрэглээнд хүртээмжтэй ашиглахын зэрэгцээ аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлснээр хөдөөгийн ядуурлыг бууруулахад ихээхэн ахиц олсон байна. Сэтгүүлчдийн баг малчин Баганаагийнхаар зочилж тэдний аж амьдрал болон бизнесийн орчинтой газар дээр нь танилцав. Орчин цагийн малчид зөвхөн малаа хариулах биш малынхаа ашиг шимийг хэрхэн бизнесийн эргэлтэд оруулж их зах зээлд нийлүүлж байгаа сайн жишээг эндээс харсан юм. Малчин Баганаагийнх ӨМӨЗО-ны 100 шилдэг өрхийн доторх 10 одтой боловсон айл юм байна. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ