CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сэтгүүлчид Лэй Инзы тосгоныхны дүпү хийх аргатай танилцав

07-13-2021 09:47

ӨМӨЗО-ны Улаанхад хотын Харчин хошууны нутаг дахь Лэй Инзы хэмээх ядуу тосгон өнөөдөр жуулчдын хөлд дарагдсан загвар тосгон болон хөгжжээ. Лэй Инзы тосгоныхон дүпү, даавуун эдлэл, дэрсэн сүлжмэл сэлтээрээ ихээхэн нэрд гарсан бөгөөд гар урлалын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлсэн газар юм. Сэтгүүлчид тэдний дүпү хийх аргатай танилцаж, гар урлалын бүтээгдэхүүний дээжүүдийг нь үзэж сонирхлоо. Мөн олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяныхан тус тосгонд оройн хоол идэж нутгийн ажилсаг зоны идээ ундааны дээжээс амтархав.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ