CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ма Ань Шаны тусгай хамгаалалттай газарт ажиллав

07-12-2021 16:08


ӨМӨЗО-нд ажиллаж байгаа олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан Улаанхад хотын Харчин хошууны нутаг дахь Ма Ань Шаны экологийн тусгай хамгаалалттай бүстэй танилцав. Хошууны төвөөс 5 км зайд орших 8300 орчим га талбайг хамрах энэхүү хамгаалалтын бүсэд 5000 гаруй мү газрыг хожим нөхөн сэргээж шинээр ойжуулсан нь экологийн онцлог бүтээн байгуулалтын нэгэнд дурдагддаг бөгөөд Ши Жиньпин дарга 2019 онд биечлэн ирж танилцаж чухал заавар зөвлөгөө өгч байсан юм байна. Нутгийн иргэдийн олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд ойжуулалт, нөхөн сэргээлтийн талбай нь нэмэгдсээр ирсэн бөгөөд одоогийн байдлаар нэгж талбайд оногдох ойжуулалтын явц нь 98,68 хувьд хүрчээ. 2020 оны байдлаар 947,1 га газрыг шинээр нөхөн сэргээсэн байна. Жилдээ 60 мянга гаруй аялагч ирдэг тус газарт орон нутгийн онцлогтой жуулчны 12 бааз үйл ажиллагаа явуулдаг аж. Энэхүү үйлчилгээний газрууд нь тухайн нутгийнхаа мөөг, самар зэрэг байгалийн түүхий эдээр хийсэн содон хоол ундаар холын зочдыг дайлж орон нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ шинээр олон тооны ажлын байр гаргаж ядуурлыг бууруулах зорилтод ч хувь нэмрээ оруулсаар байгаа юм. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр