CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол улсын Ерөнхий сайд ХКН-ын 100 жилийн ойд баяр хүргэв

07-02-2021 13:42

7-р сарын 1-нд Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүйтэй уулзаж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд халуун баяр хүргэсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: ХКН-ын зуун жилийн замнал Хятадын гэрэл гэрээт түүхийг бүтээж, Хятад улс хөгжин хүчирхэгжин ард түмэн аз жаргалтай амар амгалан байхын баталгааг хангаж дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулав. МАН болон ХКН нас чацуу бөгөөд урт хугацаанд найрсаг харилцаагаа хэвээр хадгалж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Хятадын талтай үргэлжлүүлэн хамтдаа чармайж, хоёр орны стратегийн бүх талын түншлэлийн харилцааг ахиулан шинэ шатанд гаргахад МАН болон Монголын засгийн газар бэлэн байна гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар сонгогдсон явдалд Цай Вэньрүй баяр хүргэж, ХКН зуун жилийн ойгоо угтаж байгаатай холбогдуулан Л.Оюун-Эрдэнийг халуун баяр хүргэсэн явдалд талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: Хятад, Монгол улс нь найрсаг хөрш, хоёр орны харилцаа хөгжлийн сайн байдлаа хэвээр хадгалж байна. Халдварын хугацаанд хоёр тал үргэлж туслалцан, бэрхшээлийг хамтдаа туулж, хоёр ард түмний найрсаг сэтгэлгээ тасралтгүй дээшлэв. МАН болон Монголын засгийн газартай найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, хоёр орны харилцааг удирдан дагуулж, нэн ихээр хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр