CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна

07-01-2021 10:45

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тэмдэглэх ёслол 7-р сарын 1-нд Бээжин хотын Тянь Аньмэн талбайд сүр жавхлантайгаар явагдаж байна. Тэгш ойн баярыг тэмдэглэх ёслолд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл хийлээ.

Бүх ардчилсан нам бүлэг, Үйлдвэр худалдаачдын холбоо болон нам бус зүтгэлтнүүднээс баярын үг хэлэв. ХКН-ын дэргэдэх коммунист залуучуудын эвлэлийн гишүүн болон пионерын гишүүний төлөөлөгчид мөн үг хэлэв. Энэхүү баярын ёслолын арга хэмжээнд 70 мянган хүн оролцлоо. 

1921 онд Хятадын үндэстэн түүхэнд байгаагүй хүнд хэцүү цаг үетэй нүүр тулаад байхад ХКН байгуулагджээ. Анх 50 гаруй гишүүнтэй байгуулагдсан ХКН өнөөдөр 95 сая гаруй гишүүнтэй болж, 1 тэрбум 400 сая хүн амтай том гүрнийг удирдан, дэлхийд нөлөө бүхий хамгийн том эрх баригч нам болжээ.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр