CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далайн ёроолд судалгааны лаборатори ажиллуулж байна

06-30-2021 11:37

Хятадын ШУА-ийн Далай судлалын хүрээлэнгийн туслах судлаач Ван Миншогийн хэлж буйгаар, далайн гүний амьд бодисын өмнөх судалгаануудад тулгарч байсан нэг бэрэхшээл бол судлагдахууныг далайн ёроолоос гарган газрын гадаргуу дахь судалгааны лабораторид авчран холбогдох шижилгээ судалгаа хийхэд даралт, температур болон бусад химийн орчны гэнэтийн өөрчлөлтөөс болж тэдгээр амьтдад физиологийн өөрчлөлт ордог байсан аж. Энэ нь судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлдөг байжээ. Харин энэ сарын 28-нд Хятад улсын бие даан бүтээсэн "Ke Xue" хэмээх далайн гүний судалгааны лабораторийн аппаратуудын тусламжтайгаар далайн ёроолд буюу орчинд нь амьд бодисын судалгааг амжилттай хийжээ. Олон аппарат нэг зэрэг судалгаан оролцсон нь энэ удаагийн томоохон амжилт байв. Далайн ёроолд судалгаа хийх нь гүн далайн харанхуй дахь амьд организмуудын идэш тэжээлийг ойлгох, амьдрах орчныг нь танин мэдэхэд  чухал ач холбогдолтой юм. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр