CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН байгуулагдсан 100 жилийн ойн тоглолт болов

06-29-2021 11:04

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Аугаа их аялал” баярын концерт  энэ сарын 28-ны орой Бээжин дэх Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань зэрэг нам төрийн удирдагч нар 20 мянга орчим үзэгчтэй хамтдаа тоглолтыг сонирхжээ. ХКН байгуулагдсанаас хойш ард түмнээ удирдан дагуулж, түүхэн шинэ аялал, шинэ цаг эринийг эхлүүлсэн ба өрнүүн хөгжил, гэрэл цацрангуй явцыг хамтдаа туулж байснаа дурссан гайхалтай тоглолт болов. 

"Дүрэлзэн урагшлах нь", "Салхи бороонд хашигдашгүй", "Эрэмгийлэн урагшлах нь", "Гэрэлт ирээдүй" гэх дөрвөн бүлэгтэй уг тоглолт туульсын хэлбэрээр өрнөлөө. Урлагийн олон арга барилыг цогцоор ашиглаж, зуун жилийн турш ХКН Хятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэн түүхийг бодитоор харуулсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр