CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Ираны Ерөнхийлөгчид баярын мэндчилгээ дэвшүүлэв

06-22-2021 13:34

6-р сарын 21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ибрахим Райсид цахилгаан утас илгээж,  Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Ши Жиньпин : Хятад, Иран бол иж бүрэн стратегийн түнш улсууд юм. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Би Хятад, Ираны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд анхааран үздэг бөгөөд хоёр орны стратегийн харилцаа холбоог эрчимжүүлэх, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хятад, Ираны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд ач тус хүртээх талаар ерөнхийлөгч Ибрахим Райситай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр