CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Усан онгоц зөөвөрлөгч лифт

06-03-2021 11:50

Хөх мөрөн бол Хятадын дотоод усан тээврийн урт удаан түүхтэй зам шугам. Харин усан замаарх холын тээвэртлэлт Хөх мөрний Гурван хавцлын барилгын цогцолбороор дайран өнгөрөх нь тийм ч хялбар ажил биш юм. Нүсэр том далангаар хашигдсан усан сангийн түвшин маш өндөр, тэр дундаа хүнд бараа ачсан хөлөг онгоцууд өнгөрөх ямарч боломжгүй ажээ.

Харин Хөх мөрний Гурван хавцлын усан онгоцны дамжин өнгөрөх хэсэг  2016 оны 9-р сарын 18-ны өдөр туршилтаар ажиллаж эхэлжээ. Энэхүү барилга байгууламж нь таван давхар хэсгээс бүрдэх бөгөөд дэлхийн хамгийн том усан ашиглалтын хүйс болох Хөх мөрний Гурван хавцалд хийгдсэн томоохон төсөл юм. Цахилгаан лифттэй төсөөтөй усан онгоц зөөвөрлөх энэхүү тавцан нь зорин өнгөрөх хөлөг онгоцуудыг усан сангаас ачиж буулгалж доод урсгалд хүргэх, мөн доод урсгалаас ачин усан сангийн хэсэгт хүргэх ажлыг гүйцэтгэдэг юм байна. Онцгой нөхцөл байдал гэлтгүй энгийн үед ч хөлөг онгоц, завь салыг Гурав хавцлаар дамжуулан өнгөрүүлэх зорилготой тус байгууламж үер усны гамшгаас хамгаалах болон урсгал сааруулах зэрэг давхар ач холбогдолтой.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ