CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлнэ

06-02-2021 14:01

Хятадын мэдээ мэдээллийг олон улсад хүргэх чадавхыг дээшлүүлэх 30 дахь нийтийн сургалтыг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 5-р сарын 31-нд зохион байгууллаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин уг хурлыг даргалан хуралдуулав. Тэрбээр “Хятадын түүх соёлын одоох байдлыг харуулан, Хятадын дуу хоолойг дэлхий нийтэд дамжуулахын тулд үнэн зөв, цогц байдлаар олон улсад мэдээлэл өгөх чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй болоод байна. Өнөөгийн шинэ нөхцөл байдалд олон улсад мэдээлэл өгөх ажил ихээхэн ач холбогдолтойг тодорхой ойлгон, мэдээ мэдээлэл бэлтгэх, дамжуулах чадавхын талаарх бүтээмжээ дээшлүүлэн, Хятадын дотоод нөөц боломж, олон улсын стандарттай нийцсэн байдлаар мэдээллээ хүргэх эрхийг бүрдүүлж, Хятадын өөрчлөлт шинэчлэлт хийхэд тогтвортой гадаад орчныг бүрдүүлэн, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахад идэвхтэй хүчин зүтгэл үзүүлэх болно” гэж онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com