CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Торгоор бөөлждөг хүр хорхой

06-01-2021 15:49

Жэжянь мужийн Туншянынхан торгоны ширхгээр бөөлждөг хүр хорхой тэжээдэг нутгийн нэг гэдгээрээ хол ойрдоо алдартай.  Уг ширхэгээр нь торго үйлдвэрлэдэг. Торгоны бизнес нь энэ нутгийн онцлогийг хадгалсан уламжлалт бизнес. Торго дагасан ажил үйлчилгээ нь энэ нутагт үр өгөөж өгсөөр иржээ. Эндэхийн хүр хорхой шар өнгөтөй ширхгээр бөөлждөг нь бусад нутгаас онцлог юм. нутгын иргэд энэ төрлийн Хүр хорхойгоо "Алтан хүр" гэж нэрлэх ба бөөлждөг ширхэгийг нь "Алтан утас" гэж бахархдаг аж. Хүр хорхой нь ялмын модны навч идэж, торгоны ширхэгээр бөөлждөг аж. Туншянынхан 100000 мү/1га=15мү/ талбайд ялмын модтой. Тус төрлийн торгоны ширхэг утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дотоод гадаадын зах зээлд эрэлт хэрэгцээ маш их байдаг аж.

Жяньсү мужийн олонх нутгаар сүүлийн өдрүүдэд хаврын хүрийн ширхэгүүдээ зах зээлд нийлүүлж байна. Тухайн нутгийн хүрийн ширхэг худалдан авах компаниуд ч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Торгоны хүр хорхой тэжээн үржүүлэх бааз, судалгааны төв, торгоны үйлдвэрлэл, торгон хувцас хунар үйлдвэрлэх зэрэг цогц үйлдвэрлэлийн дамжлагатай аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ