CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Оросын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа ахисаар байна

06-01-2021 15:46

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар тавдугаар сарын 19-нд видеогоор холбогдон хоёр орны цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл болох Жянсү мужийн Тянван цахилгаан станцын 7,  8-р цогцолбор, Ляонин мужийн Шю Дабао цөмийн эрчим хүчний цахилгаан станцын 3,  4-р цогцолборын барилгын ажлыг эхлүүлэх ёслолын гэрч болов.

Жянсү мужийн Тянван цөмийн эрчим хүчний цахилгаан станцын 7, 8-р цогцолбор болон Ляонин мужийнДабоао цөмийн эрчим хүчний цахилгаан станцын 3, 4-р цогцолборыг байгуулах төслийг Хятад Оросын төрийн тэргүүн нар 2018 оны 6-р сард гарын үсэг зурж баталгаажуулж байсан юм. Барилгын ажил дуусч ашиглалтад орсоноор жилд 37.6 тэрбум кВт цахилгаан эрчим хүчээр хангах ба энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг жилд 30.68 сая тонноор бууруулах юм. 

Хятад Оросын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа өнгөрөгч зууны 90-ээд оноос эхэлж байсан. 1999 оны 10-р сарын 20-нд Хятад Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны мега төслийн дагуу Хятад улсын Жянсү мужийн Лян Юнганд Тянван цөмийн эрчим хүчний цахилгаан станцын 1, 2-р цогцолборын барилга эхэлж, 2007 оны 5, 8-р сард уг станцууд даоаалан ашиглалтад орж байсан түүхтэй. Харин 3,  4-р цогцолбор нь 2018 оны 2 болон 12-р сард ашиглалтад орсон. Өнгөрсөн 20 жилд Хятад Оросын хамтран ажилласан Тянван цөмийн эрчим хүчний дөрвөн цахилгаан станц осол зөрчил гаргаагүй. Цөмийн эрчим хүчний салбарт шинжлэх ухаан, технологийн 900 гаруй төрлийн шинэчлэл хийсэн, 405 патенттай болсон гэхчилэн олон амжилттай байгаа юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр