CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гурван хавцлын усны түвшнийг бууруулах ажил ид явагдаж байна

05-17-2021 11:20

Уулаар хүрээлэгдсэн Гурван хавцлын аварга том багтаамжтай усан сан хамгийн ихдээ 175 метрийн түвшинд ус хадгалах багтаамжтай. Энэ нь 22.15 тэрбум шоометр ус гэсэн үг бөгөөд хугацаа нь ихэнхдээ зуны үерийн гамшгийн оргил үед тохиолддог аж. Гурван хавцлын усан сан нь жил бүр үерийн усыг хуримтлуулж цахилгаан гаргаж авахаас гадна хаврын тариалалтын үеэр газрын гадаргыг усаар хангадаг юм. Энэхүү аварга том байгууламж нь Хөх мөрний үер усны гамшгийг бууруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тариалалтын хугацаанд ус хангах, Хятадын додоодын усан тээвэр гээд олон талын үүрэг гүйцэтгэдэг билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр