CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин өмнөдийн усыг умард руу хүргэх төсөлтэй танилцав

05-17-2021 11:26

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5-р сарын 13-ны өдөр Наньян хотын Жэчуань шяньд ажиллахдаа өмнөдийн усыг умард руу хүргэх төсөлтэй танилцсан юм. 

Ши Жиньпин дарга Таоча сувгийн Хаб төсөл, Дан Жянкүө усан сан ба Зүөжуань тосгон зэрэг газруудаар явж, өмнөдийн усыг умард руу хүргэх төслийн барилга байгууламж, менежмент, ашиглалт, усны эх үүсвэрийн экологийн хамгаалалтын ажилтай биечлэн танилцлаа. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, онцлог аж үйлдвэрийг хөгжүүлэх, шилжин суурьшигчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллахыг шаарджээ. 

Ши Жиньпин: Ус бол амьдралын үндэс суурь, соёл боловсоны эх ундраа. Хятад улс хур тунадасын хувьд зундаа үер ус ихтэй ч өвөлдөө хуурайшилтай байдаг. Газарзүйн байршлаараа бол өмнөд хэсэгт үер ус ихтэй ч умард хэсгээрээ ган хуурай цаг агаар үргэлжилдэг. Усны эх баялгийн тархалт жигд бус байдаг нь түүхнээс нүүрлэж ирсэн асуудал юм. БНХАУ байгуулагдсаны дараа нам төрийн удирдлага  усны эх баялагийг тэнцвэртэй ашиглах мига төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд үер усны гамшгаас сэргийлэх, усны эх баялгийг арвилан гамнах, усны эклогийн орчныг хамгаалах, бүс нутаг дамнан ус хүргэх төсөл зэрэг ажил багтана. Өмнөдийн усыг умард руу хүргэх төсөл нь зүүн шугам болон дунд шугамын анхан шатны төсөл ашиглалтад орсноос нийт 40 тэрбум гаруй шоо метр усыг бүс нутаг дамнан хүргэлт хийж 120 сая хүнд шууд үр өгөөжөө өгчээ. Энэхүү төсөл нь эдийн засаг нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй амь ахуй эклогийн хамгаалалтад чухал үйлдлээ үзүүлсээр иржээ гэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com