ОХУ-ын Ялалтын баярын парад болов
05-10-2021 11:41
Дэлхийн II дайны ялалтын 76 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ тавдугаар сарын 9-ний өдөр Москвагийн Улаан талбайд цэргийн парад хийв. Парадад оролцсон ОХУ-ын болон найрамдалт орнуудын цэрэг армийн 12000 гаруй хүн бүгд ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан байжээ.
2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр буюу ялалтын 70 жилийн ойгоор Москвагийн Улаан талбайд болсон цэргийн парадад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин баруун гар талын хүндэтгэлийн суудалд Хятад улсын дарга Ши Жиньпинийг урьж байсан билээ. Харин дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас хүн төрөлхтөнд олон сорилт нүүрлэж байгаа. Хятад, Оросын харилцаа хоёр улсын төрийн тэргүүний хамтарсан удирдлага дор улам боловсронгуй тогтвортой, уян хатан болж хоёр талын төдийгүй дэлхийн хөгжилд оруулах үүрэг хариуцлагаа ухамсарлан гүйцэтгэсээр байна. Хятад Орос хоёр улс олон улсын тавцанд улам нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулахын төлөө байх болно.