CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ОУОХ-ны дарга Томас Бахтай утсаар ярив

05-08-2021 11:04

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 7-нд ОУОХ-ны дарга Томас Бахтай утсаар ярьжээ.

Томас Бахын ОУОХ-ны даргаар улиран сонгогдсонд Ши Жиньпин баяр хүргээд "Томас Бахын удирдлага дор ОУОХ талуудтай хамтран ажиллаж, Олимпийн спортын эрчтэй хөгжлийг дэмжсээр ирсэн. Цар тахал тархан дэгдсэнээс хойш ОУОХ холбогдох олон арга хэмжээ авч, дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд өөрийн гэсэн хүчин зүтгэл оруулсан. Цар тахлын тархан дэгдэлт нь спортын арга хэмжээ зохион байгуулахад нөлөөлсөөр байна. Хятад улс ОУОХ-той уяалдан ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжинэ. Токиогийн олимпийг зохион байгуулахыг дэмжих болно. Мөн ОУОХ-тай вакцины талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тамирчдын уралдаан тэмцээний аюулгүй байдлыг хангахад бэлэн байна" гэжээ. Хятад улс Бээжингийн өвлийн олимп болон паралимпийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасаар байна. Өнөөдрийн байдлаар тус спортын ордон байгуулах барилгын ажил дуусгавар болж, уралдаан тэмцээн зохион байгуулах талбайн ажил, уралдаан тэмцээний арын үйлчилгээ, сурталчилгаа ба соёлын үйл ажиллагаа шат дараалалтай явагдаж байна. Хятадын тал ирэх хагас жил туршилт шалгалтын ажлыг хийж, Бээжингийн өвлийн олимп болон паралимпийг зохион байгуулах үндсэн ажлыг ягштал биелүүлэх болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр