CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин экспод амжилт хүсчээ

05-07-2021 10:52

Хятадын олон улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний анхдугаар экспогийн нээлт энэ сарын 6-ны орой Хайнань мужийн Хайкү хотод болжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин уг экспод амжилт хүсч баярын цахилгаан утас илгээв. Экспо 5-р сарын 7-10 өдрүүдэд болох юм.

Ши Жиньпин: Хятад улс Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо зохион байгуулж, дэлхийн чанартай хэрэглээний бараа бүтээгдэхүүний солилцоонд хувь нэмрээ оруулсан нь дэлхийн улс орнуудад Хятадын зах зээлийн боломжийг хуваалцахад төдийгүй эдийн засгаа сэргээхэд ашигтай, тэрчлэн Хятад улс дэлхий нийтэд илүү чанар сайтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тустай гэжээ. Хятад улс Хайнаний чөлөөт худалдааны боомтыг илүү нээлттэй болгон дотоод өөрчлөлт шинчлэлтийг үргэлжлүүлж, гадаад худалдаанд нэг улс орны ашиг тусыг тэргүүнд тавих биш, харин талуудтай худалдааны олон талт ургалч үзлээр нэгдэн хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлоох болно гэв.

Хятадын Худалдааны яам, Хайнань мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэнгийн нийт талбай нь 80 000 хавтгай дөрвөлжин метр, гадаад дотоодын 1500 орчим аж ахуйн нэгж, 70 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр