CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5-р сарын 1-ний амралтын аялал жуулчлалын статистик

05-06-2021 10:35

Хятадын Соёл, Аялал жуулчлалын яамнаас өчигдөр орой 2021 оны Манй баярын амралтын үеэрх аялал жуулчлалын статистикийг нийтэлсэн байна. Мэдээллээс харахад, 5-р сарын 1-5-ны өдрүүдэд Хятад улсын хэмжээнд дотоодын 230 сая жуулчин аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 119.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, 5-р сарын 1н-ий амралтын үеэр аялал жуулчлалын салбар 113.23 тэрбум юанийн орлого олсон нь мөн өмнөх оныхоос 138.1 хувиар өсчээ. Үүнийг цар тахлын үетэй харьцуулбал 77 хувиар сэргэжээ гэсэн үг юм байна.

Энэ жилийн хувьд аялагчид урьдчилан захиалга өгөх болон амралтын үеийн хэт ачаалалтай оргил үеэс зайлсхийх зэрэг хандагатай болсон нь олзуурхууштай юм. Тэдний хувьд нам гүм, сэлүүн байгальтай цэвэр агаартай газруудад амралтаа өнгөрүүлэх нь тэргүүн сонголт болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр