CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Наньнин хотод ажиллав

04-28-2021 15:06

27-ны үдээс өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Наньнин хотод ажиллахдаа Гуаншигийн үндэстний музейд очиж Жуан үндэстний түүх, соёл, өв уламжлал зэрэгтэй танилцсан байна.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд Гуаншигийн олон салбарын ажил төрөл ихээхэн амжилт тогтоож, ядуурлаас ангижруулах ажил урагштай явагдсан. “Ядуурлаас ангижруулахад хүн болгон, үндэстэн болгоныг гээгдүүлж орхигдуулж болохгүй, ХКН заавал хэлсэндээ хүрэх хэрэгтэй” гэж би өмнө нь хэлж байсан. Өдгөө Хятадын 56 үндэстэн бүгд ядуурлаас ангижирч, бид амлалтаа биелүүллээ. Бидний урагшлах алхаа зогсохгүй, залгаад хоёр дахь зуун жилийн зорилтынхоо төлөө цуцалтгүй урагшлахдаа аль нэг үндэстнийг гээгдүүлж орхигдуулахгүй гэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com