CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чинхуа их сургууль байгуулагдсаны 110 жилийн ой болов

04-26-2021 10:22

БНХАУ-ын Чинхуа их сургууль нь дэлхийд нэртэй, тэргүүний сургуулиудын нэг. 1911 онд үүсэн байгуулагдсан энэхүү төрийн өмчит их сургуулийн 110 насны ой энэ сарын 25-нд тохиолоо.

Хятадын шилдэг 9 их дээд сургуулийн тэргүүнд явдаг Чинхуа их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтанд эхний 17-д бичигддэг. Нийтдээ 53300 гаруй оюутантай, 15700 гаруй эрдэмтэн багш, албан хаагчтай, хамгийн их гадаад суралцагчтай сургууль юм. Мөн Чинхуа их сургуулийн магистрантур, докторантурыг жилд 1200 гаруй гадаад оюутан төгсдөг бөгөөд эдгээрийн ихэнх нь  Харвард, MIT, Станфорд, UC-Беркли, Оксфорд, Кембриж зэрэг  зэрэг дэлхийд алдартай их дээд сургууль төгссөн байдаг байна. Үүнээс гадна, Чинхуа их сургууль дэвшилтэт судалгаа, оюутан солилцох, хамтарсан судалгаа, хятад хэл судлах, богино хугацааны олон сургалтуудыг зохион байгуулдаг. Гадаад оюутнуудад 18 сургуулийн 38 бакалаврын хөтөлбөрийг санал болгодог. Бакалаврын хөтөлбөрийн архитектураас бусад анги нь 4 жилийн сургалттай, англи, хятад хэлээр хичээллэдэг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com