CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Судалгааны зориулалтаар амьтан зурдаг мэргэжилтэн

04-22-2021 16:12

Хятадын шинжлэх ухааны академийн Чэндү дэх амьтан судлалын газрын Хоёр нутагтан, мөлхөгч судлалын лабораторийн ахлах эрдэмтэн, амьтны зураач Ли Жиянгө энэ жил 60 настай. Тэрбээр 1978 онд Чэндү дэх амьтан судлалын газар ажилд орж 1990 оноос Хоёр нутагтан, мөлхөгчийн судалгааны тасагт зураачаар ажиллажээ. Шинжлэх ухаанд зориулж судалгааны зуриулалтаар амьтдыг зурах нь уран зургаас тэс өөр юм. Амьтаны гадаад байдлыг нарийвчлан бодитоор зурах нь энэ төрлийн ажлын онцлог аж.

Ли Жиянгө: "Миний зурсан бүтээлүүд уран зурагтай адилгүй. Шинжлэх ухааны зориулалтаар ашиглах бүтээл учир тухайн амьтны гадаад төрх, биеийн бодит хэлбэр, арьсны судал, хээ, өнгө, онцлогийг яг таг харуулах хэрэгтэй болдог. Тухайлбал, мэлхийний зургийг зурахад төрөл ангилал өөр өөр, хөл мөчнийх нь богиныг тухайн мэлхий бүрт тааруулахыг чухалчилна. Зарим нь хөлний арьсандаа хээтэй бол зарим нь хээгүй байх, мөн заримынх нь хуруу шөвгөр бол нөгөө нь дугуй байх, заримынх ул хотгор байхад заримынх тэгш гээд бүгд давтагдашгүй. Эдгээр онцлог шинжийг гаргахын тулд удаан ажиглах, мөн тухайн амьтны хөдөлгөөны онцлогийг шинжих гэхчилэн бэлтгэл ажил ихтэй. Шаардлагатай үед бүр микроскопоор ч ажиглана. Ийнхүү нэг бүтээлд 10-15 хоногийн хугацаа шаардагдах тохиолдол зөндөө байсан.

2021 оны 5 сард Ли Жиянгө тэтгэвэртээ гарна. Тэрбээр 43 жилийн хугацаанд судалгааны зориулалтаар мянга гаруй амьтдын зураг зуржээ. Дэлхий дээрх 730 гаруй төрлийн "эльф" -ийг уншигчдынхаа мэлмийд толилуулъя. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр