CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх хотын метрогоор зорчигчид нэг өдөрт дунджаар 140 мянгыг давжээ

04-20-2021 15:48

2021 оны эхний улиралд Хөх хотын метроны хоёр чиглэлийн зорчигчдын урсгал давхацсан тоогоор 12,770,100-д хүрсэн талаар "Хөххотын үдшийн мэдээ"-нд дурджээ. Энэ нь  өдөрт дунджаар давхацсан тоогоор 141,900 хүн метрогоор үйлчлүүлж байгаа хэрэг юм. Тоо баримтаас харахад метро нь хотын иргэдийн амьдралын чухал хэрэглээ болжээ.

Хөх хотын метро нь 2020 оны байдлаар 2 шугам, 44 өртөөтэй, хотын дөрвөн дүүргийг дайрах юм. 2019 оны 12 сарын 29-нд нээгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com