CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний Боаогийн форумд хэлсэн онцлох үгс

04-19-2021 14:44

Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн удирдагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид санал бодлоо чөлөөтэй солилцдог Боаогийн дээд хэмжээний уулзалт 2021 дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Хайнань мужийн Боаод болж байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний Боаогийн форумын талаар хэлсэн онцлог үгнүүдээс түүвэрлэн хүргэж байна. 

Ази бол дэлхийн ази. Ази тив хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ ирээдүйгээ угтахын тулд дэлхийн тэргүүн эгнээнд хошуучлан алхаагаа нэгтгэх хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг барин урагшлах хэрэгтэй. Азийн улс орнууд эвлэлдэн нэгдэж хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлтэй, илүү нээлтэй, үзэсгэлэнт Ази болон дэлхийг байгуулахыг зорих хэрэгтэй. 

Хятад улс нээлтэй бодлого баримталсаар байх болно. Дотоодын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалсаар байх болно. Хятад улс талуудтай хамт Азийн хөгжил цэцэглэлттэй дөрөөн харшуулан, хурдны галт тэрэгний жолоог залан, гэрэл гэгээтэй ирээдүй рүү урагшилна. Нээлтэй болдого хөгжил цэцэглэлтийг дагуулж, түгжигдмэл бодлого ядуу хоцронгуйг бий болгодог. Дэлхийн хөгжил цэцэглэлт биднийг илүү ихээр ойтуулж, "Дэлхий тосгон" бий болсоор байна. Хятад улс нээлттэй бодлогоо зогсоох биш харин илүү ихээр нээсээр байх болно. "Бүс ба зам" санаачлага нь хамтаар зөвшилцөж, ажил хэргээ цугтаа гардан гүйцэтгэж, үр өгөөжөө нийтээр хуваалцах үндсэн зарчим юм. Тийм ч учраар түгжигдмэл бус харин илүү нээлттэй илүү багтаамжтай байлгахыг зорьж байгаа юм. Дан гагц Хятад улсын гоцлол дуу бус харин “Бүс ба зам” дагуух улс орнуудын найрал дуу юм. "Бүс ба зам" санаачлага Хятад улсаас эхлэлтэй бол үүссэн боломж болон үр өгөөж нь дэлхийнх юм. Хятад улс дов тойрсон хэрүүл хийхгүй, дотор гаднаас шахсан хавчин гадуурхал хийхгүйгээр худалдааны олон талт чөлөөт байдлыг хамгаална. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр