CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпинд 29 орны Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

04-15-2021 11:13

Хятад улсын дарга Ши Жиньпин 14-нд Ардын их хурлын ордонд Афганистанаас БНХАУ-д суугаа Элчин сайд Кайм, Грекээс БНХАУ-д суугаа Элчин сайд Илиопулос зэрэг 29 орны элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авчээ.

Ши Жиньпин эдгээр улс орнуудын удирдагч нарт сайн сайхан мэндчилгээ хүргэсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн нэг жил Хятадын ард түмэн дэлхийн ард түмэнтэй хамт өвчин халдварын эсрэг тэмцэлд нэгдэж олон улсын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэв. Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн Хятад улсын 14-р таван жилийн төлөвлөгөөний эхний жил. Хятад улс хөгжлийн шинэ хэлбэр шинэ ойлголтыг хүлээн авч бэхжүүлнэ. Хөгжлийн үр өгөөжөө дэлхийн ард түмэнтэй хуваалцана. Энэ жил Хятад улсын НҮБ-д хууль ёсны суудлаа сэргээсний 50 жилийн ой болон Хятад улс WTO нэгдэн орсны 20 жилийн ой мөн тохиож байна. Хятад улс гадаад орнуудтай олон талт үзлийн хүрээнд хамтран ажиллаж, НҮБ-аар төв болгон олон улсын эмх дүрмээр суурь болгон олон талт худалдааны системийг хамгаалан ажиллаж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулна” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятадын ард түмэн найрамдлыг эрхэмлэж, энх тайвныг дээдэлсээр ирсэн. Эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэнд улс орнуудын  ард түмэнтэй нөхөрлөлөө гүнзгийрүүлж,  хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, "Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартайгаар хөгжүүлэхэд бид бэлэн байна. Хоёр талт харилцааны хөгжил, НҮБ болон Хятадын хамтын ажиллагаанд нааштай хувь нэмэр оруулахыг та бүхнээс хүсэж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр