CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жэн Ван хурдны замын уулархаг бүсийн ажил амжилттай дууслаа

04-13-2021 11:04

Жэн Ван хурдны замын Хүбэй мужийн барилгын хэсгийг хэсгийг Хятадын Төмөр замын 11-р товчоо гардан гүйцэтгэж байна. Хүбэй мужийн Наньжян шяниар 5506 метр дайран өнгөрч буй тухайн хэсгийн газарзүйн байрлал нь хурдны зам тавихад ихээхэн хүндрэлтэй юм. Энэ сарын 12-ны өдөр тус уулархаг хэсгийн барилгын ажил амжилтай дуусчээ. 

Жэн Жөүгээс Ван Жөү хүрэх хурдны зам нь нийт 818 километр, 350км/цагийн хурдтай юм. Хятад улсын "Босоо найм, хөндлөн найм чиглэлд зам тээврийг хөгжүүлэх зорилт" нь нэн чухал төсөл юм. Жэн Ван хурдны замын 90 хувь нь уул нүхлэх зайлшгүй шаардлагатай барилгын нүсэр бүтээн байгуулалт билээ. Чухам тиймээс Хятадын уулархаг бүсийн хурдны замын барилгын ажил дэлхийн хурдны замын хамгийн хүнд ажилд тооцогдох юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр