CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин баярын цахилгаан илгээв

04-12-2021 10:53

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 11-нд Иордан улс байгуулагдсаны зуун жилийн ойг тохиолдуулан Иорданы хаан Абдуллахад II-т баярын цахилгаан илгээж, Иордан улс хөгжин цэцэглэж, ард иргэд нь аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, миний бие Хятад, Иорданы харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд тантай хамтран Хятад, Иорданийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлж, хоёр улс, хоёр ард түмний сайн сайхны төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com