CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ханшны амралт эхэллээ

04-02-2021 11:46

Энэ сарын 1-нд, Хэбэй мужийн Ханьдан хотын бага сургуулийн сурагчид хувьсгалт үрэгдсэн баатруудын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг хүргэж, ахмад үеийнхэн улс орон үндэстнийхээ төлөө амь бие ариун цусаа зориулан өнөөгийн бидний амьдралыг бүтээж ирсэн агуу түүхэнд хүндэтгэл үзүүлжээ.

2021 оны Ханш нээх өдөр энэ сарын 4-нд тохиох гэж байна. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд Хятад даяар гурав хоног бүх нийтээр амарна. Хятадууд энэ үеэр бурхан болоочийнхоо газрыг эргэж тойрон, тэдэнд хүндэтгэл үзүүлэн, зан үйл үйлддэг уламжлалтай. Өнгөрсөн 2020 оны ханшны өдөр COVID-19 халдварын онцгой байдалд тохиож байсан тул урьдын уламжлалт зан үйлийг үйлдэх нь маш эрсдэлтэй учраас тус жилдээ хүн олон цуглахаас татгалзаж ихэнх газарт нийтийн бунхны ажилтнаар төлөөлүүлэн гүйцэтгэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд бурхан бологсоддоо хүндэтгэл үзүүлэх зан үйлийг цахим орчинд үйлдэх хандлага дэлгэрээд байгаа билээ.

Хаврын дунд сарын энэ өдрийг хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэстэй болгон соёолдог учраас урин цагийн эхлэл гэж үздэг. Хятадын Хан Ши хэмээх хаан газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байснаас тэр хааны нэрээр тус өдрийг нэрлэх болжээ. Ханш нээх өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-нд тохиодог.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com